



















Хонг Конгийн шүүх өнөөдөр Ардчиллыг дэмжигчдийн гол удирдагч гэгдэх Бенни Тайд 10 жил, Жошуа Вонгд 4.8 жилийн ял оноолоо. “Ардчиллын 47” хэмээн алдаршсан идэвхтнүүдийн 45 нь Хятадын үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн шалтгаанаар яллагдаж харин хоёр хүн цагаадсан байдаг. Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр ардчиллын 47-г дэмжигчид шүүхийн гадна цугларч жагсаал хийсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2019 онд Хонконгод гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр Ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байдаг. Энэ жагсаал тайван замаар эхэлсэн ч сүүлдээ мөргөлдөөн болж даамжирсан байна. Мөн сар орчим үргэлжилсэн уг жагсаалыг дарахаар Хонконгийн засгийн газар иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн байдаг. Эсэргүүцлийн жагсаал хүчээ авснаар Хонконгийн Засгийн газар маргаантай хуулийн төслөө буцаан татсан боловч Ардчиллыг дэмжигч 47 идэвхтэнг гэм буруутай хэмээн үзсэн юм. Ардчиллын 47-ийн гол удирдагчдын нэг гэгдэх Жошуа Вонг нь 14 насандаа "Шүхэрт хөдөлгөөн” -ийг тэргүүлж байсан бөгөөд Ардчиллын төлөөх хамгийн залуу тэмцэгч, удирдагч хэмээн олон улсад нэрлэгдэх болжээ.










