Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн гэх судалгаа гарсан. Тухайлбал, 2023 оны их үер нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн хүчтэй үерүүдийн нэг болсон юм. Иймд үерийн эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөж буй. Эдгээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг төвийн зургаан дүүргийн 25, дагуул хотын 11, зуслангийн бүсийн зургаан байршилд барина.

Энэ хүрээнд эхний ээлжид нэн шаардлагатай есөн байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны ус зайлуулах шугам, үерийн хамгаалалтын далан бүхий нийт 92.696 км байгууламжийг шинээр барих юм. Уг төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлнэ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Би Жи Эм” ХХК 2025 оны наймдугаар сараас боловсруулж эхэлсэн. Гүйцэтгэл 90 орчим хувьтай үргэлжилж байна.
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна. Өөрөөр хэлбэл уг төсөл нь гамшгийн дараах арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжих, хотын дэд бүтэц, нийгмийн хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС










