




















Өнөөдөр УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Англи улсын “EF EFEKTA” компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн 4000 гаруй оюутныг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний төсөлд хамруулахаар талууд санал солилцжээ. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүргийн 10 мянган хүн хиймэл оюун ухаанд суурилсан ef efekta төсөлд хамрагдаж байгаа юм.
Синх: Саранжит Сангар Эфекта Боловсролын Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч
Орчуулга: Бид Налайх, Багахангай, Багануур дүүрэгт туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Туршилтын явцад сурагчдын үзүүлсэн үр дүн үнэхээр бишрэм байлаа. Өнөөдрийн уулзалтаар хууль зүйн салбарын албан хаагчид, дотоод хэргийн их дээд сургуулийн оюутан залуусыг бид нэмэлтээр хөтөлбөртөө хамруулах талаар ярилцлаа. Боломжтой гэж дүгнэж байна. Монгол улсад хэрэгжүүлж байгаа бидний төсөл амжилттай хэрэгжиж байгаад маш их баяртай байна.
Синх: Кристофер МакКормик Эфекта боловсролын группийн сургалт хариуцсан захирал
Орчуулга: Манай платформ нь англи хэл сурах боловсролын технологийн салбарт 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд хүмүүст англиар унших, ярих, бичих чадварыг зэрэг олгодог цогц шийдэл юм. Манай хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтнүүд ажлын байран дээрх харилцааны хэлийг сурах боломжтой. Бид хууль эрх зүй, төрийн алба болон бусад олон салбарт мэргэжлийн түвшинд харилцаж буй хүмүүст зориулсан тусгайлсан сургалтуудыг санал болгодог юм. Текст: Англи хэл бол дэлхийн хэл. Дэлхий дээр 1.5-1.6 тэрбум хүн нь Англи хэлээр ярьж, бичиж, харилцан ойлголцдог. Гэтэл манай улсын нийт хүн амын ердөө 5-10 хувь нь л англи хэлтэй гэсэн олон улсын судалгаа бий. Тиймээс монголчуудын англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхийн тулд ef efekta төслийг эхлүүлжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
Синх: Стефания Жианини эфекта боловсролын группийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч
Орчуулга: Бид ef efekta төслөө одоо улс даяар нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Хиймэл оюун ухаан, технологийн дэвшилд суурилсан ef efekta төсөл монголчуудад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна. манай компани дэлхийн 116 улсын 24 сая гаруй хүнийг англи хэл сурахад нь тусалсан.
Текст: Ef efekta компанийн төлөөллүүд Налайх, Багануур, Багахангай дүүргийн 6800 гаруй сурагчдаас амжилт, хичээл зүтгэлээрээ манлайлсан 30 сурагчдад батламж гардуулжээ. Өнөөдөр батламжаа гардаж авсан 30 сурагч 80-142 бүлэг хичээл үзэж, түвшингээ 1-4 шат ахиулсан амжилт гаргаж, бусдыгаа манлайлж байна.
Синх: Г.Азжаргал Налайх дүүргийн ЕБ-ын 119 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч
Синх: Б.Хонгорзул Налайх дүүргийн ЕБ-ын 103 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Синх: Н.Ган-Эрдэнэ Налайх дүүргийн ЕБ-ын 109 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
Текст: ef efekta төсөлд хамрагдсан нийт сурагчдын 96 хувь нь платформыг идэвхтэй ашиглаж байна. 10 долоо хоногийн хугацаанд дээрх гурван дүүргийн монгол сурагчид хиймэл оюун ухаантай 45,000 гаруй удаа харилцан яриа өрнүүлжээ. Цаашид ef efekta төслийг улс орон даяар эхлүүлэхээр зорин ажиллаж байгааг УИХ-ын Гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцолж байлаа.









