
Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн алба хаагчид, ахмад ажилтан, тэдний гэр бүлд энэхүү түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх баярын хурлыг нээж ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үг хэлсэн юм. Тэрбээр “Өргөсөн тангарагтаа үнэнч, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн чин үнэнч сэтгэл, мохошгүй зүтгэлтэй алба хаагчид болон тэдний ар гэрт Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэ түүхэн ойг тохиолдуулан Монголын цагдаагийн байгууллагын үндэс суурийг тавьсан үе үеийн удирдлага, ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлье. Түүнчлэн төр, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн эрэлхэг алба хаагчдын гавьяа, зүтгэлийг Монголын төр, ард түмэн үүрд хүндэтгэн дурсах болно.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрх зүйт төр–Иргэний итгэлцлийн реформ” нь зөвхөн хууль, тогтоомжийг шинэчлэх ажил бус, төр, иргэний хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах үндэсний хэмжээний цогц шинэчлэл юм. Энэхүү бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагыг иргэдэд айдас төрүүлдэг бус, итгэл төрүүлдэг, хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, ёс зүй, мэргэшил, хариуцлагад суурилсан, нээлттэй тогтолцоо болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Бид гэмт хэрэг гарсны дараа шийтгэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлж, прокурор, шүүх, цагдаа, шүүх шинжилгээний байгууллагын уялдаа холбоог шинэ шатанд гаргахын зэрэгцээ дэвшилтэт технологи, цахим шилжилт, хиймэл оюунд түшиглэсэн, иргэн төвтэй тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бодлогоо чиглүүлж ажиллаж байна. Энэ шинэчлэлийн гол хүч нь та бүхэн юм” гэсэн юм.

Харин цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч ирэх жилүүдэд 15.000 алба хаагчийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, албан хаагчдын хэрэгцээнд зориулан газрын асуудлыг шийдвэрлэхээр болсныг дуулгахад таатай байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Түүнчлэн бид алба хаасан хугацааг дангаар нь үнэлэх бус, ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар, хариуцлага, бүтээмжид тулгуурласан шударга үнэлгээ, хөгжил дэвшлийн тогтолцоог төлөвшүүлж, нийгмийн баталгааг бодит үр дүнтэй уялдуулан шинэ шатанд гаргах болно. Мөн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор цалингийн зээлийн хүүг бодлогын хүүтэй уялдуулах асуудлаар Монголбанктай хамтран ажиллаж байна.
Энэхүү ажил бодит үр дүнд хүрснээр алба хаагчид нэг хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Нөгөө талаас ирэх жилүүдэд цалингийн хэмжээг үе шаттай 50 хувиас дээш нэмэгдүүлэх, Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүлэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэнэ гэдгээ салбарын сайдын хувьд хийх чухал үүрэг хэмээн ажиллаж байна.
Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюуны чиглэлээр 1000 алба хаагчийг сургах, хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг бүрэн цахилгаан автомашинд шилжүүлж, илүү шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хүрээнд улсын хэмжээнд камержуулалтын нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар өргөжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хяналт, шинжилгээний системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү шинэчлэлийн үр дүнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх байгууллагын чадавх, үр нөлөө эрс нэмэгдэж, хууль сахиулах ажиллагааны үр ашиг шинэ түвшинд хүрэх болно.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хэрэгжүүлж буй хүний нөөц, нийгмийн баталгаа, техник, технологи, камержуулалт, хиймэл оюунд суурилсан энэхүү цогц шинэчлэл нь зөвхөн салбарын хөгжилд чиглэсэн ажил биш юм. Хууль сахиулах байгууллагын чадавх, хамтын ажиллагаа, техник, технологийн шинэчлэл бодит үр дүнд хүрэхийн хэрээр гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гишгэх газар үгүй болж, харин хууль сахидаг иргэн бүрийн эрх, аюулгүй байдал улам баталгаажих болно.
Цагдаа, дотоодын цэргийн түүхэн 105, 104 жилийн ой нь өнгөрсөн замналаа бахархан дурсахын зэрэгцээ ирээдүйн хөгжлийн зорилгоо тодорхойлох онцгой цаг үе юм. Өмнөх үеийнхний бүтээсэн үнэт өв, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлж, шинэ цагийн шаардлагад нийцсэн, мэдлэг, ур чадвар, техник, технологид тулгуурласан, иргэн төвтэй, хариуцлагатай хууль сахиулах байгууллагыг цогцлоон хөгжүүлэх нь бидний хамтын зорилго байх учиртай” хэмээсэн юм.








