



















Тори намын гишүүд хүний эрхийг ашиглан албадан гаргалтаас зайлсхийх явдлыг зогсоох хуулийн өөрчлөлтийг эрэлхийлж байна.
Тори намын гишүүд энэ долоо хоногт хуульд өөрчлөлт оруулахыг оролдож, хууль бус цагаачдыг Их Британийн шүүхэд хүний эрхийн үндэслэлээр албадан гаргалтаас зайлсхийхийг хориглохоор оролдлого хийж эхэллээ. Тэд "Хил хязгаарын аюулгүй байдал, орогнол, цагаачлалын тухай" хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, албадан гаргалтын хэрэгт "Хүний эрхийн тухай хууль" үйлчлэхгүй байх заалт оруулахаар санал болгож байна. Гэвч уг өөрчлөлтийг батлуулахын тулд тэдэнд Лейборист намын гишүүдийн дэмжлэг хэрэгтэй.
Консерватив намын тэргүүн Кэми Баденоч (Олүкеми Олуфунто Адегоке Баденоч нь ТОРИ намын анхны хар арьст Удирдагч. Тэрээр Нигер Улсаас Их Британи Улсад цагаачлан ирсэн "Ancor baby" юм. Их Британийн иргэншлийн тухай хуулиар Нэгдсэн Вант Улсад төрсөн хүмүүст төрөлхийн автомат иргэншил олгохыг хүчингүй болгохоос өмнө Сент Терезагийн хувийн эмнэлэгт хүүхэд төрүүлэхээр Нигериэс Их Британи руу явсан бөгөөд дараа нь Баденохыг төрсний дараахан Нигери рүү буцаж иржээ. Сүүлд өгсөн ярилцлагадаа Баденоч түүнийг "Зангуу хүүхэд" гэсэн мэдэгдлийг няцааж, түүнийг өсвөр нас хүртэл нь Британийн паспорт авах эрхтэй гэдгийг гэр бүлийнхэн нь мэдээгүй гэж мэдэгджээ. Тэрээр Нигерийн Йоруба үнэдсэтэй эцэг эхээс төрсөн гурван хүүхдийн нэг юм) энэ өөрчлөлт нь "Цагаачлалын эрх мэдлийг шүүхээс парламент руу шилжүүлэхэд зайлшгүй шаардлагатай" хэмээн онцолж, "Манай цагаачлалын бодлогыг олон улсын хуулиудын хэт өрөөсгөл тайлбарууд хязгаарлаж байна... Их Британийн үндэсний эрх ашгийг хамгаалах нь манай хил хязгаар, үнэт зүйлс, иргэдээ хамгаалахаас эхэлнэ" гэжээ.
Тори намын эх сурвалжуудын хэлснээр, цагаачид Страсбург дахь Европын Хүний Эрхийн Шүүхэд (ECHR) давж заалдах боломжтой хэвээр байх боловч Их Британийн шүүгчид "Нийтийн ойлголтод нийцэхгүй" тайлбар хийж, хуулийн заалтыг өргөтгөх явдлыг энэ өөрчлөлт зогсооно гэжээ. Харин Дотоод хэргийн яамны эх сурвалж энэ саналыг "Тэсэхийн аргагүй, хэрэгжих боломжгүй" гэж тодорхойлсон бөгөөд "Тори нам 14 жилийн турш ийм өөрчлөлт хийх хангалттай хугацаатай байсан" гэж шүүмжилжээ.
Энэ асуудал нь Их Британид орогнол хүсэгчдийг байрлуулах зардал өдөрт 5.5 сая фунт стерлингт хүрч, нийтдээ жилд хэдэн тэрбум фунт зарцуулж байгаатай холбоотойгоор улам хурцадсан юм Лейборист намын эрх барьж эхэлснээс хойш зочид буудлуудад байрлаж буй орогнол хүсэгчдийн тоо 8,500-аар нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн оны 12-р сарын байдлаар 38,079 болж өсчээ. Энэ нь 6-р сарын 29,585 байсан үзүүлэлтээс 29 хувиар өссөн дүн юм.
Гэвч Засгийн газар цагаачдыг байрлуулах өөр хувилбар дутмаг байгааг онцолж, хуучин RAF (Цэргийн нисэх хүчний) баазуудыг ашиглахыг хүсэхгүй байгаа аж.
Сүүдрийн Дотоод хэргийн сайд Крис Филп өмнө нь "Засгийн газар цагаачдыг зочид буудалд байрлуулах явдлыг зогсооно гэж амласан ч тоо нь улам өсч, энэ байдал Их Британийн иргэдэд асар их зардал авчирч байна" гэж мэдэгдсэн. 2018 оны 1-р сараас 2025 оны 12-р сар хүртэл Ла-Маншийн сувгийг гаталж, Их Британи хүрсэн цагаачдын тоо 151,161-д хүрсэн ч тэднээс ердөө 4,995 хүнийг албадан гаргажээ.
Өнгөрсөн онд нийт 8,164 хүн албадан гарсан нь өмнөх оны үзүүлэлтээс 28 хувиар өссөн ч 2012-2013 онд жилд 15,000 хүн албадан гаргаж байсантай харьцуулахад хамаагүй бага байна.











