Доктор Дин Маккензи уул уурхайн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, мод үржүүлгийн талбайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж Өмнөговь аймагт ажилласан судалгаа шинжилгээний үр дүнг танилцууллаа.

Тус уулзалтаар Говийн хөрсийг нөхөн сэргээхэд тулгамдаж буй асуудал, ойжуулалтыг тогтвортой хэрэгжүүлэх стратеги, “зөв мод – зөв газар – зөв арга” зарчимыг хэрхэн баримтлах, уул уурхайн дараах газрын ашиглалт, усны хэрэглээ болон нөөц, ирээдүйн хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мөн Канад улсын Засгийн газраас уул уурхайн нөхөн сэргээлтийг хянах механизм, уул уурхайн хаалтын хууль эрх зүйн орчин, санхүүгийн баталгааны систем зэрэг туршлагыг танилцуулж, нөхөн сэргээлтийн явцад тулгардаг хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж буй сайн туршлагаа хуваалцсан юм.
Цаашид байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, усны нөөцийн менежмент, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.










