



















Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар “Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зохицуулалтын сан (нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан), төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулах” ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Капитал банкаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон хөрөнгө хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Капитал банкны эрх хүлээн авагчаас 1.21 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 9 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон хүлээн авснаар нийтдээ 40.02 тэрбум төгрөгийн өр барагдаж, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Капитал банк болон Чингис хаан банк ХХК-иас нийт 149.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.











