
Казахстан улсад зорчих болон тус улсаас гарахаар төлөвлөж байгаа иргэд бэлэн мөнгө авч явах бол дараах мэдээлэлтэй танилцахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.
Евразийн эдийн засгийн холбооны гаалийн нутаг дэвсгэр (Казахстан улс тус холбооны гишүүн)-т нэг удаа бэлнээр оруулах, эсвэл гаргах бэлэн мөнгө болон аяллын чекийн нийт дүн тухайн үеийн ханшаар 10.000 (арван мянган) ам.доллар буюу түүнээс давсан тохиолдолд иргэн та гаалийн байгууллагад заавал мэдүүлэх үүрэгтэй.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Түүнчлэн Казахстан улсаас 10.000 (арван мянган) ам.доллар буюу түүнээс давсан хэмжээний бэлэн гадаад валют болон гадаад валютаар илэрхийлэгдсэн төлбөрийн хэрэгслийг улсын хилээр гаргахыг хориглодог.
Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд Казахстан улсын хууль тогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг анхаарч, аялалынхаа өмнө авч явах бэлэн мөнгөний хэмжээг урьдчилан нягталж, холбогдох гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөн мэдүүлэх шаардлагатай гэв.










