
ХБНГУ-ын нийслэл Берлин хотод жил бүр зохион байгуулагддаг Christopher Street Day (CSD) Pride арга хэмжээний үеэр автомашинтай этгээд дайран орж халдлага үйлдсэн юм. Энэ халдлагатай холбоотойгоор ЛГБТК+ нийгэмлэгийн гишүүд ням гарагт уй гашуу, уур бухимдал, эв санааны нэгдлээ илэрхийллээ.
Бямба гарагийн орой болсон уг халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, арав гаруй хүн шархадсан юм.
Халдлагын дараа зохион байгуулагчид прадтай холбоотой хэд хэдэн арга хэмжээг цуцалжээ. Үүнд алдартай хоолны танхимд болохоор төлөвлөсөн өглөөний зах, мөн парадын дараах орчны цэвэрлэгээний ажил багтсан байна.
Үүний оронд D-Dur Dykes нэртэй эмэгтэйчүүдийн поп найрал дууны хамтлаг Бранденбургийн хаалганы дэргэдэх Паризер Плац талбайд орон нутгийн цагаар үдээс хойш 2 цагт эмгэнэлийн цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн Queer Bikes Berlin мотоциклийн бүлэг Прадын эв нэгдлийн аялал хийхээр болсон байна.
Берлин мужийн засгийн газрын ЛГБТК асуудал хариуцсан комиссар Альфонсо Пантисано халдлага болох үед Бранденбургийн хаалганы орчимд байж таарчээ. Тэрээр бүх зүйл хэдхэн хормын дотор өөрчлөгдсөн гэж ярьсан байна.
Мөн Instagram хуудсандаа:
Миний хайртай нийгэмлэгийнхэнд хандаж хэлэхэд, та бүхний олонх нь яг одоо айдастай байгааг би мэдэж байна. Үүнийг нуухгүй ээ. Би ч бас айж байна. Гэхдээ та бүхэн энэ айдас, уй гашуу, уур бухимдалдаа ганцаараа биш.
гэж бичсэн байна.
Берлин хот ЛГБТК соёлын чухал төв байсаар ирсэн
Хотын захиргааны мэдээлснээр Берлиний Christopher Street Day (CSD) парадад жил бүр 1 сая орчим хүн оролцдог.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Хотын төв дэх Тиргартен цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин өнгөрдөг энэхүү жагсаал нь ижил хүйстэн, лесби, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүсийн эрх, тэгш оролцоог дэмжигчид, мөн байгууллагуудыг нэгтгэдэг.
Анх 1979 онд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь Нью-Йорк хотын Гринвич Виллаж дахь Кристофер гудамжны нэрээр нэрлэгдсэн гэгддэг. 1969 оны Стоунволлын бослого буюу цагдаагийн дарамт, нэгжлэгийн эсрэг өрнөсөн тэмцлийг дурсан хүндэтгэж ийнхүү нэрлэжээ.
Берлин хот XIX зууны сүүл үеэс эхлэн ижил хүйстнүүдийн эрхийн хөдөлгөөн, соёлын чухал төв байсаар ирсэн. 1897 онд секс судлаач Магнус Хиршфельд дэлхийн хамгийн анхны ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллага гэж тооцогддог байгууллагыг байгуулсан түүхтэй.
Дараа нь Ваймарын Бүгд Найрамдах Улсын либерал үед Берлин дэлхийн хэмжээний гей, лесби соёлын төв болсон ч Нацист дэглэм Герман улсыг удирдах болсноор энэ соёлын орчин бараг бүрэн устжээ.
Дэлхийн II дайны дараа Герман улс хоёр хуваагдсан үед ч ялгаварлан гадуурхалт үргэлжилсэн. Гэвч Берлинд баар, олон нийтийн байгууллага, улс төрийн идэвхжилээр дамжин ЛГБТК нийгэмлэг аажмаар дахин хүчээ авч эхэлсэн байна.
Германы рэппер Иккимел (Ikkimel) Прадын эхний өдрийн тоглолтод оролцсон бөгөөд Instagram хуудсандаа:
Яг одоо урьд урьдынхаас илүүтэйгээр бид эв нэгдэлтэй байх нь ямар чухал болохыг олон хүн бүр ойлгоосой гэж хүсэж байна.
гээд
Хүчтэй байгаарай. Би үргэлж бидний төлөө дуугарсаар байх болно.
хэмээн бичжээ.









