Лос Анжелес хотод гарч буй түймрийн улмаас 1000 гаруй байшин барилга шатаж сүйджээ. Тэр тусмаа Лос Анжелесийн баячуудын хороолол байдаг гэгдэх Малибу дахь далайн эргийн тансаг байшингууд галд өртөн шатаж байгаа нь их хэмжээний хохирол дагуулахаар байна.
Палисайдс дүүрэгт дэгдсэн түймрийн улмаас Марк Хэмил, Мэнди Мур, Жеймс Вүүдс, Парис Хилтоны тансаг байшингууд галд шатаж, Камала Харрис, Том Хэнкс, Адам Сандлер, Бен Аффлек, Стивен Спилберг зэрэг алдартнуудын байшингууд нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд байна.
Тэрбум тэрбумаар үнэлэгдэх тансаг байшингуудын хохирол нөхөн төлбөрийг даатгалын компаниуд барагдуулах ёстой. Гэвч Лос Анжелесийн гал түймэр даатгалын зах зээлд эцсийн цэгийг хатгах эгзэгтэй үеийг авчрав бололтой.
Учир нь Лос Анжелесийн зарим даатгалын компаниуд өндөр үнэлгээ бүхий тансаг байшингуудын хохирлыг барагдуулах эрсдэлтэй бодитоор нүүр тулсан учир даатгалын бодлогоо цуцалж, сунгалт хийхээ зогсоож, Лос Анжелесаас гарч эхэлсэн байна. Түймрийн бүсэд байрших байшин хотхонуудын даатгал нэг жилийн хугацаанд үйлчилдэг.
Тиймээс гэнэтийн эрсдэлийн даатгалаа нэг жилээр хийлгэдэг иргэдийн хувьд даатгалын үнэ огцом өсөх, сунгалт хийгдэхгүй байх зэрэг олон эрсдэлтэй тулгарч байна. Даатгалын бодлогоо цуцалж хотоос зугтаж байгаа даатгалын компаниуд гол хохирлыг нуруун дээрээ шууд үүрэхээр сурталчилдаг ч үнэндээ ямар ч гэнэтийн эрсдэлд бэлэн биш гэдгээ даатгалын бодлогоо өөрчилж буй компаниуд илчлэв.
Малибугаас Санта Моника хүртэлх бүсийг төлөөлж буй АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгч Брэд Шерман хэлэхдээ "Лос-Анжелес хотод гарсан түймэр манай улсын түүхэн дэх хамгийн том хохирол дагуулсан түймэр болж байна. Харин даатгалын компаниудад гамшгийн хохирлыг барагдуулах төлбөрийн чадвар байгаа эсэх нь эргэлзээтэй” гэжээ.
Хамгийн шударга хэмээгдэх даатгалын үйлчилгээ Лос Анжелесийн гал түймрийн дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ? гэх асуултад төрийн зохицуулалттай “FAIR” төлөвлөгөөний төлөөлөгч Хилари Маклин, “Даатгалтай хохирогчдын нэхэмжлэлийг шинээр гаргаж, тооцоолж эхэлж байна. Тиймээс одоогоор тооцоо, төлөвлөгөө гаргахад эрт байна. Ийм гамшгийн үед нэхэмжлэлийг нөхөх давхар даатгал зэрэг төлбөрийн механизм байдаг” гэжээ.
“FAIR” төлөвлөгөө бол анх 1960-аад онд Лос-Анжелесийн үймээн самуун их гардаг хорооллуудыг даатгалд хамруулах зорилгоор бий болсон систем юм. Энэ төлөвлөгөөнд тус хотын иргэдийг “албадан” хамруулсан байдаг.
Зөвхөн Номхон далайн Палисад мужид “FAIR” төлөвлөгөөнд албан журмаар хамрагдсан иргэдийн хөрөнгийн үнэлгээ 6 тэрбум доллар. Нийт муж даяар бол даатгуулсан хөрөнгийн нийт үнэ 458 тэрбум доллароор хэмжигдэнэ. Гэтэл FAIR төлөвлөгөөнд иргэдийн нэхэмжлэлийг барагдуулах 385 сая ам.долларын л нөөц бий гэжээ. Үүнээс үзэхэд төрийн өмчит “FAIR” төлөвлөгөөнөөс гадна даатгалын хувийн компаниуд хохирлыг бүрэн барагдуулж чадах эсэх нь асар их эргэлзээ дагуулж байна. Хохирлыг барагдууллаа гэхэд компаниуд цаашид оршин тогтнож чадахгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Тэгэхээр Лос Анжелес хотод даатгалын хямрал хаяанд иржээ. Хамгийн сонирхолтой нь төрийн өмчит “FAIR” төлөвлөгөөнөөс 2024 оны 4-р сард Калифорни мужийн 72 мянган байшин даатгалаас хасаж байгааг зарлажээ. Үүний 30 мянга нь нь орон сууц байв.
Үүнээс үзэхэд төрийн өмчит “FAIR” төлөвлөгөөнөөс гадна даатгалын хувийн компаниуд хохирлыг бүрэн барагдуулж чадах эсэх нь асар их эргэлзээ дагуулж байна.
Хохирлыг барагдууллаа гэхэд компаниуд цаашид оршин тогтнож чадахгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Тэгэхээр Лос Анжелес хотод даатгалын хямрал хаяанд иржээ. Хамгийн сонирхолтой нь төрийн өмчит “FAIR” төлөвлөгөөнөөс 2024 оны 4-р сард Калифорни мужийн 72 мянган байшин даатгалаас хасаж байгааг зарлажээ. Үүний 30 мянга нь нь орон сууц байв. Ингэснээр Номхон Далайн Палисайд дүүргийн 1,600 орчим даатгуулагч орон сууцаа даатгуулж чадаагүй. Учир нь энэ бүс нутаг уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий, гал түймрийн эрсдэл өндөртэй гэж үзсэн байна. Тиймээс гал түймрийн өндөр эрсдэл бүхий бүс нутагт гэнэтийн эрсдэлийн даатгалд байшингаа даатгуулж болохгүй, хувийн даатгалын компани үнэ өндөр, хохирол хүлээх чадваргүй зэрэг олон асуудлууд үүссээр байна.
Тэгэхээр даатгалын зах зээл, энэ төрлийн бизнес хэрхэн оршин тогтнодог вэ?