Сонгогч танд саналын нэг хуудас өгөх бөгөөд тухайн хуудас нь дээд талдаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох хэсэгтэй байна. Мөн түүний доод талд сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох гэсэн хоёр хэсгээс бүрдсэн А4 хэмжээтэй цаас байх юм. Сонгогчдын хувьд саналаа өгөхдөө эхлээд саналын хуудасны заавартай сайтар танилцах шаардлагатай. Хэрэв та нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын төлөөлөгчөө, бас дүүргийн хурлын төлөөлөгчөө сонгоно. Харин хөдөө орон нутгийн сонгогч бол аймгийн хурлын төлөөлөгчөө, бас сумын хурлын төлөөлөгчөө сонгох юм

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Үүний дараа та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгон өмнө байрлах улаан бөөрөнхийг дүүргэн будаж өгнө. Тойрог бүр харилцан адилгүй мандатын тоотой байна.
Тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаарна уу. Алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол дахиад саналын хуудас авах боломжтой. Сонгогч саналын хуудсыг бөглөж дууссаны дараа зориулалтын хавтаст хийн санал тоолох төхөөрөмжид уншуулж амжиллтай гэсэн бичиг гарч ирснээр иргэн таны санал амжилттай баталгаажих юм.










