



















Өнөөдөр Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагаа, хууль бус эргэлтийн талаарх бүс нутгийн болон дотоодын нөхцөл байдал, нуун далдлах арга хэлбэр энэ төрлийн гэмт хэргийн чиг хандлагын талаар “Улаанбаатар хот дахь гаалийн газар” болон “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар”-н алба хаагчдад мэдээлэл хүргэлээ.

Бүс нутгийн хэмжээнд мансууруулах бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа энэ үед синтетик төрлийн мансууруулах бодисын үйлдвэрлэл, хууль бусаар хил нэвтрүүлэх үйлдэл нэмэгдэж байгаа улс орнуудын мэдээллийг алба хаагчдад хүргэж, тухайн улс орнуудаас ирж буй шуудан илгээмж, ачаа тээшинд хийгдэж буй гаалийн хяналт шалгалтад эрсдэл тооцон, хяналтын багаж тоног төхөөрөмжийг ашиглаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар









