
Эрхэм хүндэт наадамчид, эх орныхоо өнцөг булан бүрт сэтгэл тэнүүн аж төрөгч зон олон, гадаадад амьдран суугаа элгэн садан монголчууддаа Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, яруу алдарт Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид нүүдлийн соёл иргэншлийн голомтыг сахиж, галыг цахиж яваа үндэстэн. Энэхүү үнэт зүйл, өв уламжлал, түүх заншил, омог бахархлыг тээж яваа туурга тусгаар Монгол Улсын иргэн бүр өнөөдөр үндэсний өв соёл, төрт ёсны уламжлал, эв нэгдлийн бэлгэдэл болсон дэлхийд хосгүй баяр цэнгэлээ эхлүүлж байна.
Төрт ёсны уламжлалт их баяр наадам бол эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, монгол түмний эрдэм чадал, эв эеийн үзэл санаа, оюун санааны дархлаа, энх амгалан амьдралын илэрхийлэл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болохоос гадна монгол хүн бүрийн хэзээ ч ганхахгүй урам зориг, хиртэж гандахгүй итгэл үнэмшлийн нотолгоо юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Бид нэгэн цул үндэстэн гэдгээ энэ өдрүүдэд улам гүнзгий ойлгон мэдэрч, үндэсний их бахархал омогшил, ялгарал ондоошил, онцлог давуу талаа илүү их танин мэддэг онцлогтой.
Энэ сайхан эх орныг бид өвөг дээдсээсээ хүлээж авсан, өнөө үед өртөөлөн түүчээлж, ирээдүй хойчдоо хүлээлгэж өгөхөөс илүү алдар гавьяа гэж үгүй.
Монгол Улс тусгаар тогтнолоо батлан хамгаалж, тогтвортой, аюулгүй хөгжин цэцэглэхэд эрх зүйт төрийг цогцлоох учиртай. Иргэн хуулийн өмнө эрх тэгш хамгаалагддаг, төрдөө итгэдэг болсон цагт эрх зүйт төр жинхэнэ утгаараа тогтноно.
Тиймд миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд төр, иргэн хоорондын итгэлцлийг сэргээхэд бүхий л үйл ажиллагаа, анхаарлаа чиглүүлж байгаагаа энэ ташрамд дуулгая.
Ингээд шандаст хүлгүүдийн хурд шалгарч, хүчит бөхчүүдийн бяр тэгшрэн, мэргэн харваачдын цэц ончирч, хотол олон түмнээрээ дэнж хотойтол сайхан наадаарай.
Мөнх хөх тэнгэр Монгол орныг минь үүрд ивээг!
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН
Хураах











