
Үндэсний Статистикийн Хорооноос Дэлхийн банкны техникийн тусламжаар “Бодлогод ашиглах гар утасны өгөгдлийн олон улсын хөтөлбөр (MPD-GDF)”-ийн хүрээнд “Өөрчлөлт, шинэчлэлд гар утасны өгөгдлийг ашиглах нь: Монгол Улсад нотолгоонд суурилсан бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2025-2026 онд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороо, Харилцаа, Холбооны Зохицуулах Хороо, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид (Мобиком корпорац ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи мобайл ХХК, Ондо ХХК)-ийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Тус ажлын хэсэг гар утасны өгөгдлийг солилцох, албан ёсны статистикт ашиглах боломжийг турших, тэр дундаа дотоод шилжилт хөдөлгөөний статистик болон мэдээлэл, харилцаа холбооны статистик үзүүлэлтийг туршилтаар тооцохоор зорьж буй бөгөөд өнөөдөр үр дүнгээ танилцууллаа.
Уулзалтын үеэр цаашид тооцооллын үр дүнгээ Мобиком корпорац ХХК бүтэн өгөгдөлд үндэслэн баталгаажуулах, мэдээлэл, харилцаа холбооны үзүүлэлтийг тооцох, төслийн дараагийн шатанд дотоодын аялал жуулчлалыг тодорхойлохоор төлөвлөж байгаа талаар онцоллоо.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ















