Үндэсний Статистикийн Хороо нь албан ёсны статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах, статистикийн үзүүлэлт, арга зүйг олон улсын стандарт, арга зүйтэй нийцүүлэх зорилгоор иргэний бүртгэл, ердийн хөдөлгөөний статистикийн тогтолцоонд үнэлгээ хийлгэх хүсэлтийг НҮБ-ын Хүн амын сан болон Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисст гаргасан. Үүний үр дүнд “Монгол Улсын Иргэний бүртгэл, ердийн хөдөлгөөний статистикийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг энэ оны 12 дугаар сар дуустал хэрэгжүүлэхээр боллоо.


🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Төслийн нээлтийн үеэр холбогдох байгууллагууд иргэний бүртгэл, ердийн хөдөлгөөний статистикийн тэгш бус байдлын үнэлгээ, үйл явцын талаар нэгдсэн ойлголттой болж, өгөгдлийн чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэхэд тулгарах сорилт боломж, уялдаа холбоог бэхжүүлэх талаар мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцсан юм.
2026 оны 4 дүгээр сарын 29, 30-нд үргэлжлэх тус семинарт НҮБ-ын АНДОЭЗНК, Эрүүл Мэндийн Яам, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар болон Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Үндэсний Статистикийн Хороо, Нийслэл, дүүргийн Статистикийн газар хэлтсийн төлөөлөл оролцож байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | #Statistics | #NSO











