
Монгол Улсын Шадар сайд С.Ганхуяг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, “Замын-Үүд” чөлөөт бүсэд хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн явцтай танилцлаа.
Чөлөөт бүс нь 900 га талбайг хамарч, Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан мастер төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хөгжиж байна.
“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төсөл хэрэгжиж дэд бүтцийн 4 багц ажил буюу авто зам, холбоо дохиолол, Дулаан хангамж, Усан хангамж, ариутгах татуурга Цахилгаан хангамжийн ажлууд хийгдсэн байна.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Одоо Замын-Үүдийн чөлөөт бүсэд хэрэгжиж буй инженерийн дэд бүтцийн төслүүд:
✅️Дулаан, цэвэр усны шугам сүлжээний ажил
Дулааны шугам–6,077 урт метр
Цэвэр усны шугам–7228 урт метр
Ажлын явц: 12 хувь
✅️Ариутгах татуургын шугам сүлжээний ажил
Нийт урт–7,010 урт метр
Ажлын явц-30 хувь
✅️Цахилгаан холбоо, мэдээллийн шугам сүлжээний ажил
Гадна холбооны шугам – 3,144 метр
Ажлын явц: 6 хувь
Холбооны худаг, сувагчлалын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.










