



















Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна.
Монгол улсын засгийн газраас гуравдагч оронтой байгуулах уул уурхайн хөрөнгө оруулалтын хоёрдахь “мега” гэрээ буюу Оюу толгойн хөрөнгө оруулалтын дараах гэрээ болж байна. Монгол улсын засгийн газар цаашид уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татах нэг алхамыг уг гэрээгээр эхлүүлж байна. Дэлхийн уул уурхайн салбарын ирээдүйд уран, эрчим хүчний салбарт цөмийн энерги голлох төлөвтэй байгааг Саудын Араб улсын Эр Рияд хотноо өчигдөр өндөрлөөд буй Ирээдүйн эрдэс баялгийн чуулганы үеэр төлөөлөгчид онцолж байсан юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Уул уурхайн салбарыг төрөлжүүлэх сонирхолтой улс орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн чухал. Монгол Улсын Засгийн газар Франтай хамтран уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг хийж байгаа нь өмнөх алдаагаа залруулж, хөрөнгө оруулагчдыг итгэлийн сэргээх алхам болох юм.
Мөн ирэх хоёрдугаар сард болох Давосын эдийн засгийн чуулганд гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө нүүр бардам оролцох боломж бүрдэнэ гэсэн үг.
Монгол улсын үе үеийн засгийн газруудын онцлох үйл явдал Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийг эх орондоо авчирснаар үргэлжилдэг бол Л.Оюун-Эрдэнийн засгийн газар уран олборлох гэрээнд гарын үсэг зурснаар тэмдэглэгдэн үлдэх нь.










