




















Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүүхэд, залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр” мөн Зэвсэгт хүчин 2026 оныг “Хүн төвтэй хөгжил‑Шинэчлэлт”-ийн жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэрэгжилтийг дэмжиж, залуу үеийнхэнд хип хоп дуу, хөгжмөөр дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархалт үзэл, Зэвсэгт хүчний алдар гавьяа, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, цэргийн хөдөлмөрийн онцлогийг сурталчлах, шинэ залуу хип хоп уран бүтээлчид, лабель хамтлаг, дуучдыг дэмжих, залуусын урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэнэ.
Хип хоп хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвидаг лабель хамтлаг, дуучид, бие даасан уран бүтээлчид, хип хоп дуу, хөгжим сонирхогч залуус оролцоно.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн бодлого, Эх оронч үндэсний бахархалт үзэл, Монголын ард түмний бахархалт түүх, дайчин баатарлаг уламжлал, халуун эх оронч эрэлхэг хөвгүүдийн алдар гавьяа, тэдний залгамж халаа болсон Зэвсэгт хүчний үйл хэрэг, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг илтгэн харуулсан байх.
- Уралдаанд зориулж туурвисан шинэ уран бүтээл байх;
- 5 хүртлэх минутад багтсан байх;
- Хууль, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээнд нийцсэн байх;

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
https://youtu.be/yYRCMbiEX-M?si=7OtRrhRlHK7o78Vg
- Зохиогчийн болон оюуны өмчийн зөрчилгүй байх;
Уран бүтээлийг МР3 форматаар эсвэл линк (холбоос)-ээр тухайн уран бүтээлийн үг, оролцогчийн мэдээллийн хамт 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн Press@mil.gov.mn цахим хаягаар хүлээн авна. (Хугацаа хоцорсон уран бүтээлийг шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаарна уу!
Шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг комисс сонсож дараах үзүүлэлтийг харгалзан дүгнэж, шаардлага хангасан уран бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулна. Үүнд:
- Үгийн утга агуулга;
- Хөгжмийн найруулга;
- Дууны ая, хэмнэл, сонсголонтой байдал;
- Уран бүтээлчийн дуулах уран чадвар;
Хоёрдугаар шатанд шалгарсан уран бүтээлчид өөрийн уран бүтээлээ биечлэн шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүний өмнө дуулж танилцуулах бөгөөд энэ шатанд уралдааны ялагчийг тодруулна.
- Тэргүүн байр – 3.000.000 төгрөг, “Өргөмжлөл”, видео клип хийлгэх эрх;
- Дэд байр – 1.500.000 төгрөг, “Өргөмжлөл” ;
- Гутгаар байр – 1.000.000 төгрөг, “Өргөмжлөл” ;
Шилдэг уран бүтээлийг Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд дуулуулах, олон нийтэд сурталчлах, тухайн дууны видео клипийг хийж өгнө. Холбогдох утасны дугаар: Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн хэлтэс. Лавлах утас: 70152430; 80829499 (хошууч Ё.Бат-Эрдэнэ)







