
Монголбанкны удирдлагууд өнөөдөр /2026.07.31 Эдийн засаг, хөгжлийн яамныхантай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Уулзалтад Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын захирал Б.Амгалан. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамнаас тус яамны сайд бөгөөд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ, Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Төгөлдөр тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.
Уулзалтын үеэр Монголбанкнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, банкны салбарын зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн явц, экспортын орлого, инфляц зэрэг асуудлуудаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Инфляц зургаан сарын байдлаар харьцангуй тогтвортой 6.4 хувь буюу зорилтот түвшиндээ багтаж байсан бөгөөд оны сүүлийн хагаст шатахууны үнийн болон импортын барааны дам нөлөөгөөр алгуур нэмэгдэх төсөөлөлттэй байгааг дурдав. Түүнчлэн энэ оны эхний таван сарын байдлаар экспортын орлогыг зэсийн баяжмал болон нүүрс бүрдүүлсэн. Тэр дундаа алт, зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн бөгөөд зэсийн баяжмалын экспорт 1.1 сая тоннд хүрч, 30 гаруй хувиар нэмэгдсэн гэдгийг онцоллоо. Өрхөд олгосон чанаргүй зээлийн хувь нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа цалингийн зээлийн чанаргүйдэл 2025 оны нэгдүгээр улирлаас нэмэгдэж эхэлжээ.









