



















Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Хурлаар Капитал банк ХХК дахь БЭХА, Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн барагдуулалт, Нийгмийн даатгалын сангийн авлагад өр төлбөр хүлээн авах тухай, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтын дүн, “Дэлгэрэнгүй хууль” НҮТББ-ийн хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга зэрэг 4 асуудлыг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар Капитал банк ХХК дахь БЭХА болон Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх нийт өр төлбөр 207.7 тэрбум төгрөгөөс нийт 58.6 тэрбум төгрөгийг барагдуулсны 33.7 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгөөр, мөнгөн хөрөнгөөр 24.9 тэрбум төгрөгөөр барагдуулж, нийт үлдэгдэл 149.1 тэрбум төгрөг байна. Үүнээс 2025 онд 4.1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 8.7 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгөөр, нийт 12.8 тэрбум төгрөгийг барагдуулаад байна. Цаашид хоёр банкны өр төлбөрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг тооцон авах асуудлыг шшийдвэрлэж, тухайн саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд уламжлан хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн төлбөр барагдуулах чиглэлээр хамтран ажиллаж буй “Дэлгэрэнгүй хууль” НҮТББ-ийн гүйцэтгэж байгаа ажлын явц, үр дүнг сонслоо.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу жил бүр нийгмйн даатгалын Улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах шалгалтыг зохион байгуулдаг. Энэ жил тус шалгалтыг 2025 оны 12 дугаар сарын 06-11-ний өдрүүдэд нийслэл, орон нутгуудад нь зохион байгуулж, 411 албан хаагч оролцлоо. Албан хаагч нийгмийн даатгалын Улсын байцаагчийн эрхээ баталгаажуулснаар мэргэшлийн зэрэг олгогдож, цалин хөлс нэмэгдэх боломж бүрддэг юм. Ирэх жилийн улсын байцаагчийн шалгалтыг 2026 оны нэгдүгээр улиралд зохион байгуулахаар төлөвлөөд байна.










