НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ. Энэ хурлаас хотын даргыг сонгоно.
Хуралд энэ сарын 11-ний өдрийн сонгуулийн үр дүнгээр, тойрог тус бүрээсээ хамгийн олон санал авсан, 45 гишүүн оролцож байна.
НИТХ-ын 45 гишүүнээс хамгийн залуу нь 39 настай бол дийлэнх нь эрх зүйч мэргэжилтэй байна хэмээн Нийслэлийн сонгуулийн хорооноос танилцуулав. Мөн арван эмэгтэй гишүүд сонгогджээ. 45 гишүүний 40 нь МАН-аас тав нь АН-аас сонгогдсон юм. НИТХ 2028 оныг хүртэл ажиллана. НИТХ нь нийслэлийн парламент гэж ойлгож болно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
НИТХ-ын анхдугаар хуралдаан "шуугиантай" эхэлсэн. Гишүүдийн микрофон ажиллахгүй, гацах тохиолдол гарч төлөөлөгчдийг бухимдуулав. Эцэст нь гишүүд асуултаа асууж, хариултаа авсны дараа 2024 оны аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг төлөөлөгч тус бүрээр танилцуулж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоолыг батлав.
Тогтоолын төслийг татгалзсан гишүүн байсангүй. НИТХ дахь МАН болон АН бүлгээ байгуулж, бүлгээс хотын даргад нэр дэвшүүлэх гишүүнээ танилцуулж, санал авах дэгтэй юм. Иймд МАН-ын гишүүд 30 минутын завсарлага авах хүсэлтийг хурал даргалагчид гаргав. Хурал даргалагч "Манай бүлгийнхэн танхимд үлдэж, АН-ынхныг хажуугийн танхимд оруул" гээд алхаа цохисноор НИТХ-ын анхны хуралдаан түр завсарлалаа.










