



















Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, харилцагч, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 2025.04.10-ны өдөр 21 аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын эдийн засагч, нягтлан бодогч нарт “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар сургалт зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнчимэд “Нийгмийн даатгалын хууль, тогтоомж”-ийн талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж, Орон сууц нийтийн аж ахуйн газрын эдийн засагч, нягтлан бодогч нарын сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Хөдөө орон нутгийн Орон сууц нийтийн аж ахуйн салбар нь нийт 600 орчим ажилтантай. Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажилласан “Монголын Нийтийн аж ахуй үйлчилгээний холбоо” Мэргэжлийн төрийн бус байгууллагад талархал илэрхийлье.
Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаар сургалт авах хүсэлтэй Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, Та бүхэн доорх линкээр орж сургалтын захиалгаа өгнө үү.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











