Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу “Ажил олгогчийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан хохирлыг арилгах хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацааг тогтоох журам”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ажлын хэсэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллүүд ажиллаж байгаа бөгөөд харилцан санал солилцлоо.
Энэхүү журам батлагдсанаар ажил олгогчийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас сул зогссон хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар










