



















НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн А.Амартүвшин, Б.Ану-Үжин, Б.Сэмжидмаа, Б.Мөнхбаатар, Б.Мягмар нар оролцсон бөгөөд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппин багш нараар нөхөх тухай, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын спорт, урлаг заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах тухай, Нийслэлийн “Ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай, сургуулийн эргүүлтэй холбоотой Ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус тус хэлэлцлээ.


Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,
Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай асуудлыг танилцуулЛАА. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээлийг судалж байгаа бөгөөд англи хэлний 1403, англи орос хэлний 129 нийт 1532 багш 7 хоногт нийслэлд 38.324 цагийн англи хэлний хичээлийг орж байна. Багшийн 7 хоногийн ачааллыг дунджаар 22 цагаар тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд 210 багшийн дутагдалтай байгаа аж. Тэгвэл Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар өнгөрсөн 3-р сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа аж. Иймд Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад Филиппин улсаас англи хэлний багш ажиллуулж байгаа туршлагыг үндэслэн шаардагдах зардлын тооцооллыг 200 багшаар хийж үзсэн бөгөөд нийслэлийн төсвөөс 3.9 төгрөг шаардагдах байна. Гадаад багш нарыг ажиллуулах нь сурагчдад англи хэлний мэдлэгийг олон улсын түвшинд олгоход чухал бөгөөд багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр нөлөөтэй гэж үзжээ...










