🇲🇳 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) хүрээнд “From Barriers to Connectivity: Solutions” буюу “Саад бэрхшээлээс холболт руу: Шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг болов.
✅Зам, төмөр зам зэрэг шугаман дэд бүтэц нь зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцэж, Монгол Улсын өргөн уудам тал хээрийн экосистемд зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг хангах бодит шийдэл, сайн туршлагыг танилцууллаа.
🇲🇳Монгол орны хулан, монгол зээр, аргаль зэрэг өргөн хүрээнд нүүдэллэн амьдардаг зэрлэг амьтдын хувьд амьдрах орчны тасралтгүй байдал, экологийн коридорыг хадгалах нь популяцийн тогтвортой байдлыг хангах чухал нөхцөл юм. Иймээс хөгжлийн бүтээн байгуулалт, тээврийн дэд бүтцийг төлөвлөхдөө зэрлэг амьтдын нүүдлийн зам, амьдрах орчныг харгалзан үзэх шаардлагатайг оролцогчид онцлов.

✅Энэ хүрээнд Монголын өргөн тархацтай зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, экологийн холбоос болон тулгамдаж буй асуудлын талаар Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатар танилцуулсан юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Хандармаа, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал нар хариуцсан чиглэлийн дагуу илтгэл танилцууллаа.

✅Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид зэрлэг амьтдын нүүдлийн замыг хамгаалах нь зөвхөн байгаль хамгааллын асуудал бус, дэд бүтцийн төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, бэлчээрийн менежмент, мэдээллийн нэгдмэл байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт уялдах асуудал гэдэгт санал нэг байв.
🇲🇳Монгол Улс нь дэлхийн хэмжээнд зэрлэг амьтдын нүүдэл, экологийн холбоосыг хадгалан хамгаалах онцгой ач холбогдол бүхий өргөн уудам тал хээрийн экосистемтэй. Тиймээс дэд бүтцийн хөгжил болон байгаль хамгааллыг харилцан уялдуулж, одоо байгаа дэд бүтцүүдийн сөрөг нөлөөллийг бууруулж, цаашид байгуулах авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг байгальд ээлтэйгээр бүтээн байгуулах нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн чухал чиглэл болохыг арга хэмжээний үеэр онцоллоо.
Цэндийн Сандаг-Очир
COP17 Mongolia
United Nations Convention to Combat Desertification
Тусгай Хамгаалалттай Нутгууд - Protected Areas









