
Пүрэв гарагт дэлхийн санхүүгийн зах зээл харьцангуй тайван байсан бөгөөд хөрөнгө оруулагчид баасан гарагт нийтлэгдэх АНУ-ын долдугаар сарын хөдөлмөрийн зах зээлийн тайланг (Ажилгүйдлийн мэдээ) хүлээж байна. Энэхүү тайлан нь Холбооны Нөөцийн Банк (Fed)-ны мөнгөний бодлогын дараагийн алхмыг тодорхойлох гол үзүүлэлт болох төлөвтэй байгаа аж.
Үүний зэрэгцээ АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулах боломж нэмэгдэж байгаа тухай мэдээлэл, мөн АНУ, Японы хамтарсан валютын интервенцэд Их долоогийн (G7) бусад орнууд оролцоогүй нь зах зээлийн анхаарлыг татаж байна.
Иран, Оман улсууд энхийн хэлэлцээ эхлүүлж магадгүй гэсэн мэдээллийн дараа Брент төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.доллараас доош буурлаа.
Хэдийгээр энхийн хэлэлцээр эхэлсэн ч Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн хөдөлгөөнд тодорхой хэмжээний хяналтаа хадгалж магадгүй гэсэн таамаг хэвээр байна. Харин АНУ ийм зохицуулалтыг зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
АНУ-ын хөрөнгийн зах зээлд технологийн компаниуд давамгайлдаг Насдак индекс лхагва гарагт бага зэрэг буурсан нь SanDisk болон Western Digital компаниудын санхүүгийн тайлангийн дараах хувьцааны ханшийн уналттай холбоотой байлаа.
Харин Доу Жонсын аж үйлдвэрийн дундаж индекс шинэ түүхэн дээд түвшинд хүрч, Уолл Стрит дээрх хөдөлгөөн хоёр өөр чиглэлтэй өрнөв.
Энэ нөлөө Азийн зах зээлд ч мэдрэгдэж, БНСУ-ын Коспи индекс дөрвөн хувиас илүү, Японы Никкей индекс бараг нэг хувиар тус тус буурсан байна. Харин АНУ-ын хөрөнгийн индексүүдийн фьючерсүүд холимог хөдөлгөөнтэй байлаа.
Иран дахь мөргөлдөөн намжих хүлээлт нэмэгдэж, Холбооны Нөөцийн банк Бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал буурч болзошгүй гэсэн төсөөллийн нөлөөгөөр алтны үнэ лхагва гарагт сүүлийн зургаан сарын хамгийн хүчтэй нэг өдрийн өсөлтөө үзүүлж, долоон долоо хоногийн дээд түвшинд хүрлээ.
Гэсэн ч алтны үнэ Ираны дайн эхэлсэн хоёрдугаар сарын сүүл үеийн оргил түвшнээсээ бараг 20 хувиар доогуур хэвээр байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Хөрөнгө оруулагчдын гол анхаарал АНУ-ын хөдөлмөрийн тайланд төвлөрч байна
Баасан гарагт нийтлэгдэх АНУ-ын долдугаар сарын хөдөлмөрийн зах зээлийн тайлан ойрын хугацаанд санхүүгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Энэ долоо хоногт гарсан хөдөлмөрийн зах зээлийн бусад үзүүлэлтүүд харьцангуй сул байв. ADP байгууллагын мэдээллээр хувийн хэвшлийн ажлын байрны өсөлт шинжээчдийн таамгаас бага гарсан байна.
Газрын тосны үнэ буурсан нь инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд намжааж, бондын зах зээлд ч эерэг нөлөө үзүүлжээ.
Харин Холбооны Нөөцийн банкны удирдлагуудын байр суурь ялгаатай хэвээр байна.
Тус банкны Удирдах зөвлөлийн гишүүн Лиза Күүк инфляц ойрын хугацаанд буурахгүй бол бодлогын хүүг дахин нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол Сан Францискогийн Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгч Мэри Дэйли одоогийн мөнгөний бодлого хангалттай хатуу байгаа тул нэмэлт эдийн засгийн мэдээллийг хүлээх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш хамгийн их дарамтад орсон хөрөнгийн нэг байсан алтны үнэ лхагва гарагт зургаан сарын хамгийн хүчтэй өсөлтөө үзүүлж, долоон долоо хоногийн дээд түвшинд хүрэв.
Зах зээл Ирантай энхийн хэлэлцээр байгуулагдах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурснаар Холбооны Нөөцийн Банк энэ оны үлдсэн хугацаанд бодлогын хүүгээ дахин өсгөх шаардлага багасна гэсэн хүлээлтийг үнэд шингээж эхэлжээ.
Гэсэн хэдий ч алтны ханшид зөвхөн эдгээр хүчин зүйл нөлөөлөхгүй. Дэлхийн төв банкуудын алтны худалдан авалт, хөрөнгө оруулагчдын багц дахь алтны эзлэх хувь, геополитикийн эрсдэл зэрэг олон хүчин зүйл цаашид ч зах зээлийг тодорхойлох юм.
АНУ-ын долоо хоногийн ажилгүйдлийн тэтгэмжийн шинэ өргөдлийн тоо
АНУ-ын хоёрдугаар улирлын хөдөлмөрийн бүтээмж болон нэгж хөдөлмөрийн зардлын тайлан
Компанийн санхүүгийн тайлан:
Cloudflare
ConocoPhillips
Warner Bros. Discovery










