
Инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд жилийн 13.0 хувьд хүрч, өмнөх сараас 1.0 нэгж хувиар нэмэгдэв. Ийнхүү инфляц өмнөх сараас нэмэгдэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөллөө. Үүнд:
•Шатахууны үнэ сарын 4.6 хувиар, жилийн 20.2 хувиар нэмэгдэж, нийт инфляцын 1.2 нэгж хувийг бүрдүүлсэн байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
•Импортын хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөж, инфляцад үзүүлэх нөлөө өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгдэж 1.8 нэгж хувь боллоо.
•Мөн дотоодын хүнсний үнийн өсөлт үргэлжилснээр нийт инфляцын 6.5 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, 7 дугаар сард дотоодын мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт 54.0 хувьд, махнаас бусад хүнсний үнийн өсөлт 13.7 хувьд хүрлээ.
#Монголбанк | #BankofMongolia | #BoM










