Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол Улсыг хариуцсан шинэ Суурин төлөөлөгчөөр Жон Жүхён Жон (John Juhyun Jeong)-ыг томиллоо. Тэрээр өнөөдрөөс Улаанбаатар хотод шинэ албан тушаалдаа орсон байна.

Ноён Жон Монгол Улс дахь АХБ-ны үйл ажиллагааг удирдах юм. Үүнд АХБ-ны 2025–2028 оны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийн хэрэгжилтийг хангах ажил багтаж байна. Уг стратеги нь Монгол Улсыг эдийн засгийн хувьд төрөлжсөн, хүртээмжтэй, тогтвортой өсөлтөд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
АХБ-ны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Жон Жүхён Жон:
Монгол Улсад хэрэгжүүлж буй АХБ-ны үйл ажиллагааны стратеги 3 тэргүүлэх чиглэлд тулгуурладаг. Үүнд эдийн засгийн төрөлжилт, хүртээмжтэй өсөлтийг дэмжих, тогтвортой байдал болон тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, иргэдийн эрх мэдэл, боломжийг нэмэгдүүлэх зэрэг багтах юм. Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг дэмжиж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө Засгийн газар, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагууд болон бусад гол түншүүдтэй нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
Ноён Жон нь банкны салбарт 17 жил ажилласан туршлагатай. Үүнээс 9 жилийг АХБ-нд өнгөрүүлжээ.
-Тэрээр Монгол Улсад томилогдохынхоо өмнө АХБ-ны Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж, байгууллагын стратегийн чухал зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн талаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж байсан байна.
-Үүнээс өмнө АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газарт ажиллахдаа хөдөө аж ахуй, хүнсний бизнесийн салбарын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг удирдаж байсан бөгөөд эдгээр хөрөнгө оруулалтын дунд Монгол Улсад хэрэгжсэн төслүүд ч багтаж байгаа аж.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
-АХБ-нд ажиллахаасаа өмнө Жон Жүхён Жон McKinsey & Company-д Нью-Йорк болон Сөүл хотод менежментийн зөвлөхөөр ажиллаж байсан байна. Мөн Камбожийн Пномпень хотод НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж бай ан туршлагатай аж.
-Харвардын бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагын магистр,
-Харвардын Кеннедийн сургуулийг олон улсын хөгжлийн чиглэлээр төрийн удирдлагын магистр,
-Стэнфордын их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн.
Тэрээр мөн CFA буюу Мэргэшсэн санхүүгийн шинжээчийн эрхтэй.
Одоогоор АХБ Монгол улсад нийт 4.99 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Монгол Улс 1991 онд АХБ-ны гишүүнээр элссэн юм. Өнөөдрийг хүртэл АХБ Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн салбарт нийт 4.99 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
АХБ-ны Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулсан байдаг.
Тус банк нь Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, хүртээмжтэй, тэсвэртэй эдийн засгийн өсөлтийг дэмждэг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм.
Азийн Хөгжлийн Банк нь гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран эдийн засаг, нийгмийн хөгжлийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ шинэлэг санхүүгийн арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашиглан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, чанартай дэд бүтцийг бий болгох, байгаль дэлхийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
АХБ нь 1966 онд байгуулагдсан. Өдгөө 69 гишүүнтэй, үүнээс 50 нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд юм.










