Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 4 дэх жилдээ 2025 оны 08 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутагт байх “Тайж” хайрхан уулын бэлд зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж байгаа ба биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 5 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өмнөговь аймаг нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр говь нутгийн өв соёл, нүүдэлчин ахуйг сурталчлан таниулж оролцож байна.
Арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд тэмээтэй нүүдлийн соёлыг харуулсан үзүүлбэр болон урлагийн арга хэмжээг толилуулж оролцлоо.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар


















