




















Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа 16 агентлаг 97 тэрбум төгрөгөөр барьсан Яармаг дахь шинэ Хангарьд ордонд бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүн ирсэн гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ. Тиймээс иргэд хоттой холбоотой үйлчилгээг наймдугаар сарын 8-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн Яармагаас ирж авах болох нь. Гэхдээ нийслэлийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар Яармаг дахь шинэ ордондоо нүүж ирж амжаагүй байна.
Улаанбаатар хотын төв замын түгжрэлийг бууруулах зорилготойгоор 2016 онд Засгийн газраас хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан ч, найман жилийн дараа энэ шийдвэр биелэлээ оллоо.
Хотын захиргааг төвөөс гаргаж Яармаг руу нүүлгэхээр байрыг нь ашиглалтад оруулаад дөрвөн жил өнгөрч буй. Тэгвэл хотын захиргааг Яармагийн шинэ байр руу нүүлгэх төсвийг нийслэлийн төсвийн тодотголд суулгасан бөгөөд нийт 1.5 тэрбум төгрөгөөр нүүлгэхээр санхүүжилтийг тусгасан байсан.
Түүнчлэн Яармаг дахь хотын захиргааны байрны барилгын ашиглалтын өмнөх захиргааны төсөвт тодотголоор 300 сая төгрөг суулгажээ. Он гарснаас хойш нийслэлийн төсөвт хоёр ч удаа тодотгол хийсэн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хотын захиргаа Хангарьд ордноос нүүсний дараа хуучин байранд нь Улсын Дээд шүүх орохоор засвар болон тавилгын тендерээ зарласан. Ингэхдээ Улсын Дээд шүүх Хангарьд ордон руу нүүж ирэхдээ бэлтгэн тоног төхөөрөмж 1.1, тавилга худалдан авахад 2.1 тэрбум төгрөгийн тендер, байрны их засварын тендерийг 8.2 тэрбум төгрөгөөр зарлаад байсан юм.
Нийт 9774.7 ам.метр талбайтай 15 давхар бүхий “Хангарьд” ордны барилгад нийслэлийн 14 газар, агентлаг үйл ажиллагаа явуулдаг байсан. Хангарьд ордныг анх дуудлага худалдаагаар зарна гэж байсан бөгөөд анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөг хэмээн зарлаж байлаа. Харин Улсын Дээд шүүх тус байрыг худалдаж авсан уу, авсан бол хэдээр авсан бэ гэдэг нь одоогоор ил болсонгүй.
Хотын төв замуудын түгжрэлээс илүү Яармагийн төвлөрөл эрс нэмэгдэж, зам нь ачааллаа даахаа больсон. Хотын захиргаа шилжээд ирэхээр Яармаг, Нисэхийн замууд тэг зогсолтод орох эрсдэлтэй. Гэхдээ Х.Нямбаатар дарга энэ эрсдлээ тооцож, Яармагийн замыг Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан эгнээ болгон өргөтгөх ажлыг 2025 онд хийнэ гэж мэдэгдлээ.










