Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн журмыг хүчингүй болгосон тухай ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдлээ.
Нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдлууд ХЗДХ-ийн сайдын нэр дээр хандаж гаргажээ. Ингэхдээ, Жолоочийн даатгалын хураамжийг тооцох итгэлцүүрийн аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос батлуулахаар Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд 11 дүгээр сард ирүүлсэн байна.
Тухайн саналыг ирүүлэхдээ СЗХ-ноос бүрдүүлэх ёстой материал дунд нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр ирүүлснийг шалгалтаар тогтоосон байна. Энэ итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээ эрс буюу ₮700 мянга хүртэл нэмэгдсэнд иргэд шүүмжлэлтэй байсан.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүнийг нас хүйс, хөрөнгө чинээ, нийгэм гарлаар нь ялгаварлахгүй гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж ХЗДХЯ-наас үзжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тухайлбал, 18-25 насны иргэд нэг өөр тарифаар, 61-ээс дээш насны иргэд өөр тарифаар даатгалд хамрагдана гэдэг нь хуулийн шаардлагуудад нийцсэнгүй гэж О.Алтангэрэл сайд тайлбарлав.
Ийнхүү СЗХ-ноос хүсэлт ирүүлэхдээ нөлөөллийн шинжилгээ, бусад материалуудын бүрдэл дээр алдаа гаргасан байна гэж үзэн 2025 оны нэгдүгээр сарын 9-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл шийдвэр гаргаж, тухайн журмыг Улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа.
Тэрбээр СЗХ-ны боловсруулсан жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр хэрэгжих бололцоогүй боллоо. Энэ материалуудаа дахин шинжилж, хуульд нийцүүлэх хэрэгтэй гэж үзэн СЗХ-нд буцааж байна. Он гарснаас хойш буюу 1 сарын 9-нийг хүртэл нэмэгдсэн дүнгээр даатгал төлсөн иргэд мөнгөө эргэн нэхэмжлэх эрхтэй бөгөөд даатгалын компаниуд авсан мөнгөө буцаан төлөх үүрэгтэй гэв.