Өмнөговь аймгийн баруун бүсийн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Шивээхүрэн–Сэхээ хилийн боомтоор нэвтрэх K3 ангиллын визтэй жуулчдад зориулсан аяллын шинэ бүтээгдэхүүн, маршрут бий болгох зорилгоор аймгийн Засаг дарга Н.Энхбат холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хамт газар дээр нь ажиллаж, аялал жуулчлалын нөөц, боломж, дэд бүтцийн нөхцөл байдалтай танилцан судалгаа хийлээ.
Судалгааны хүрээнд Ноён сумын Хүрэн ханын хэц, Гурвантэс сумын Нэмэгтийн хөндий, Хэрмэн цав, Дунд голын хөндий зэрэг байгалийн болон палеонтологийн өв бүхий газруудыг түшиглэн Шивээхүрэн боомт–Гурвантэс–Нэмэгтийн хөндий–Хэрмэн цав–Зулганай–Дунд гол–Хүрэн ханын хэц чиглэлд аялал зохион байгуулах боломжийг тодорхойлж, аяллын хугацаа, онцлогоос хамаарсан богино, дунд, урт хугацааны маршрутыг хөгжүүлэх ажлыг төлөвлөж байна.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Хүрэн ханын хэц нь Өмнөговь аймгийн Есөн гайхамшгийн нэг бөгөөд өвөрмөц тогтоц, байгалийн үзэмжээрээ аялагчдын сонирхлыг татдаг бол Нэмэгтийн хөндий нь дэлхийд алдартай Нэмэгтийн формацын нэг хэсэг, үлэг гүрвэлийн олдвороороо шинжлэх ухаан, палеонтологийн өндөр ач холбогдолтой бүс нутаг юм.
Цаашид эдгээр байгалийн болон палеонтологийн өвийг хамгаалах, зохистой ашиглах зарчмыг баримтлан аяллын маршрутыг нарийвчлан тогтоож, замбараагүй авто зам үүсэхээс сэргийлэх, шаардлагатай дэд бүтэц, мэдээлэл, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулахын зэрэгцээ орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн Баянхонгор–Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт, Гурвантэс сум болон аяллын бүсэд жуулчны бааз, гэр буудал, үйлчилгээний байгууламж нэмэгдэж байгаа нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.