Төв банк эдийн засаг дахь мөнгөний хүртээмж, үнэ буюу хүүг зохицуулах замаар мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг. Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ зах зээлийн хүүд нөлөөлж, улмаар инфляцыг зорилтот түвшинд хадгалах, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийг зорьдог.
Мөнгөний бодлогын шийдвэрийн дамжих суваг:
✅Хүлээлтийн суваг: Иргэн, бизнес эрхлэгчдийн инфляц, хүү болон эдийн засгийн ирээдүйн төлөв хандлагын хүлээлтэд нөлөөлнө.
✅Хүүгийн суваг: Банк хоорондын захын хүү өөрчлөгдөж, улмаар хадгаламж, зээлийн хүү дамжин хэрэглээ, хөрөнгө оруулалтад нөлөөлнө.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
✅Зээлийн суваг: Банкны зээлийн нөхцөл, хүртээмжид улмаар эдийн засгийн идэвхжилд нөлөөлнө.
✅Хөрөнгийн үнийн суваг: Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлж, хөрөнгө оруулалт болон хэрэглээний шийдвэрийг өөрчилнө.
✅Валютын ханшийн суваг: Төгрөгийн ханшид нөлөөлж, импортын бараа, үйлчилгээний үнээр дамжин инфляцад нөлөөлнө.
☝Мөнгөний бодлогын шийдвэр нь дээрх сувгуудаар дамжин эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, инфляцыг тогтвортой хадгалахад зорьдог.