
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэгт сэтгүүлчид оролцлоо.
Өнөөдрийн байдлаар манай улсад төр, хувийн хэвшил, иргэн хооронд өгөгдөл солилцох, хамтран ашиглах, дахин ашиглах, арилжаалах, зуучлах эрх зүйн орчин бүрдээгүйгээс өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж хязгаарлагдмал байгаа юм 📰
Гэтэл дэлхий дахинд их өгөгдлийн (Big Data) зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бөгөөд 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар тасралтгүй өсөх тооцоолол гарчээ.
Олон улсын байгууллагууд өгөгдлийг эдийн засаг, инновац, төрийн удирдлага, судалгаа хөгжүүлэлт зэрэг олон салбарт үнэ цэн бий болгох “стратегийн нөөц” хэмээн тодорхойлж байна.
Хуулийн төслийн гол зорилго📌
•Өгөгдлийн харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлох
•Өгөгдлийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх
•Өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах
•Өгөгдөлд суурилсан инновац, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Онцлох зохицуулалт: Дата төв ба эдийн засгийн өгөөж
Өгөгдлийн тухай хуулиар зохицуулж буй хамгийн том өөрчлөлт нь дата төв байгуулах, үйлчилгээ эрхлэх харилцааг анх удаа хуульчилж байгаад оршино.
Тодруулбал 📌
•Нээлттэй өгөгдөл: Өнөөдөр төр хамгийн том дата хадгалагч бөгөөд хэрэглэгч юм. Тиймээс төрд байгаа өгөгдлийг иргэдэд хэрхэн нээлттэй болгох асуудлыг шийдвэрлэнэ.
•Эдийн засгийн эргэлт: Өгөгдлийг арилжих, дахин ашиглах, лиценз, гэрээ зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг зохицуулна.
•Ногоон технологи: Дата төвүүд нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлнэ ✅

Энэхүү хууль батлагдсанаар гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалт татаж, дата төвүүдийг олноор байгуулснаар халдашгүй байдлын лицензийн төлбөр, эрчим хүчний эх үүсвэрийн төлбөр зэргээр Монгол Улс жилд 500-800 сая ам.долларын өгөөж хүртэх бүрэн боломжтой юм.









