



















НҮБ-ын цөмийн агентлаг болох Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA) аюулгүй байдлын шалтгаанаар Иранаас хянан шалгагчдаа татан авч, Тегерантай холбоогоо тасалсан талаар Wall Street Journal сонин Баасан гарагт мэдээлжээ.
Баасан гарагт IAEA-гийн баг Иранаас авто замаар гарсан байна. Энэ нь Ираны гол нисэх буудлууд Израильтай 12 хоног үргэлжилсэн зөрчилдөөнөөс хойш хэвийн ажиллагаандаа орсон хэдий ч хянан шалгагчид нутаг дэвсгэрээс авто замаар гарахаар шийдсэн аж. Уг мэдээллийг тухайн асуудалд ойр эх сурвалжууд эш татан мэдээлжээ.

Хянан шалгагчид зургадугаар сарын 13-нд Израиль Ираны эсрэг цохилт өгсөнөөс хойш тус улсын цөмийн байгууламжуудад очиж чадаагүй байна. Тэд анх Тегераны нэгэн зочид буудалд байрлаж байсан ч хожим нь НҮБ-ын байранд шилжиж магадгүй гэж мэдээлжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Иран улс агентлагийн эсрэг үзэл суртлаа улам ширүүсүүлж, зарим парламентын гишүүд болон засгийн газартай холбоотой хэвлэлүүдээс IAEA-гийн Ерөнхий захирал Рафаэль Гроссигийн амь насыг нь хөнөөнө хэмээн заналхийлсэн байна.
Тус агентлаг мэдэгдэлдээ хянан шалгагчдыг нутаг буцсан болохыг баталсан гэж WSJ уламжилжээ.
Олон нийтийн нийгмийн сүлжээ “X” дээр агентлагийн дарга Гросси “IAEA Иран дахь хяналт, баталгаажуулалтын зайлшгүй чухал үйл ажиллагааг аль болох хурдан эхлүүлэх нөхцөлүүдийг Ирантай хэлэлцэх шаардлагатай” гэдгийг дахин онцолсон гэж бичжээ.
Энэ долоо хоногийн эхээр Ираны Ерөнхийлөгч Масууд Пезешкиан парламентын баталсан шинэ хуулийг хэрэгжүүлж, олон улсын шахалт дарамтад үл ажран агентлагтай хамтын ажиллагаагаа түр зогсоосон байна.











