
Говийн бүсийг гадаргын усаар хангах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх “Орхон–Онги” экологийн төслийн эхний үе шат болох “Онги–Цагаан бургастай” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлын хүрээнд орон нутгийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалт, технологийн хэлтсийн дарга Х.Мягмаржав, “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн захирал Г.Мөнх-Эрдэм, төслийн удирдагч, Ph.D Б.Аюурзана, төслийн зөвлөх, инженер, мэргэжилтнүүд, холбогдох байгууллагууд, ус ашиглагчид болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
“Онги–Цагаан бургастай” төсөл нь “Орхон–Онги” экологийн төслийн хүрээнд Орхон голын урсацын тохируулга хийж, усан сан бүрдүүлэх замаар Онги голын сав газарт ус хүргэх, улмаар говийн бүсийн ус хангамжийг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум болон Улаан нуурын чиглэлийн усны нөөц, дэд бүтцийн асуудлыг хамруулан судалж байгаа бөгөөд төслийн ТЭЗҮ, зураг төслийг 2026–2028 онд боловсруулах бөгөөд урьдчилсан байдлаар 65 сая м³ ус хуримтлуулах, 236 км ус дамжуулах шугам байгуулах шийдлийг судалж байна.
Төслийн техник, технологийн шийдлийг боловсруулахад орон нутгийн бодит хэрэгцээ, нөхцөл, иргэдийн санал, хүсэлтийг тусгах нь чухал бөгөөд энэ хүрээнд иргэдийн санал асуулгыг зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн QR кодыг уншуулан судалгаанд хамрагдаж, “Онги–Цагаан бургастай” төслийн ТЭЗҮ, техникийн шийдэл боловсруулахад өөрийн санал, хэрэгцээгээ тусгана уу. QR кодыг уншуулан судалгаанд хамрагдах боломжтой.










