



















Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Өсөлттэй Өмнөговь” үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлээр зорилт арга хэмжээ тусгагдан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 4–17 хүртэлх насны нийт 22,821 хүүхдээс тэгш насны (4, 6, 8, 10, 12, 14, 16) болон нэмэлтээр 17 насны 12,243 хүүхдийг “Жаргалтай ирээдүй” урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Үзлэгийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхлүүлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 6 сумын 1,185 /9%/ хүүхдийг хамруулан Хүүхдийн эрүүл мэндийн байдлыг үнэлж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн хяналтад авч, цаашид эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар














