
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх төрийн бодлого, үйлчилгээг хэрэгжүүлэн ажилладаг. Тус байгууллагууд 1985 онд баригдсан, 90 ортой хүүхдийн эмнэлгийн зориулалттай барилгад үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 40 гаруй жилийн насжилттай уг барилга нь барилгын стандарт, шаардлагад нийцэхгүй болсон.

Иймд тус барилгыг шинээр барьж байгуулах асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталж, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өнөөдөр шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх “Шав тавих ёслол” боллоо. Ёслолд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид, аймаг орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, ахмад эмч, мэргэжилтнүүд, төслийн санхүүжүүлэгч “Оюу толгой” ХХК, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн удирдлага, төлөөлөгчид болон барилгын ажлыг гүйцэтгэх “Грийн контакт” ХХК-ийн удирдлага, барилгачид оролцлоо.
Шинэ барилга 2027 онд ашиглалтад орсноор эрүүл мэндийн салбарын дөрвөн байгууллагын 80 гаруй ажилтан, албан хаагч орчин үеийн шаардлага хангасан орчинд ажиллаж, эрүүл мэндийн салбарын бодлого, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл бүрдэх юм.










