
Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр /2025.07.31/. Энэ өдрийг байгаль хамгааллын ажлаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан, гэмтэж бэртсэн байгаль хамгаалагчдаа дурсах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэхүү өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалттай.
Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрөөр өнгөрсөн жилүүдэд байгаль хамгаалах үйлсэд ажиллаж байгаад амь насаа алдсан 41 орны 175 байгаль хамгаалагчдаа хүндэтгэл үзүүлж байна.
Байгаль хамгаалагчдад тулгарч буй эрсдэлүүд гүн гүнзгий хэвээр байна. Хүн амины хэрэг нь үхлийн гол шалтгаан (49) байсан бөгөөд ихэнх нь хямралын бүсэд ажиллаж байхдаа эсвэл хулгайн ан, зэвсэгт хүчнийхэнтэй тулалдаж байхдаа амь үрэгджээ. Бусад нь амьтдын дайралт (32), тээврийн хэрэгслийн осол (21), мэргэжлээс шалтгаалсан осол (36), албан үүргээ гүйцэтгэж байхдаа өвчний улмаас (37) амиа алдсан байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэхүү арга хэмжээ нь 2025 оны хувьд “Rangers, Powering Transformative Conservation” буюу Байгаль хамгаалагчид-Байгаль хамгааллын чанарыг шинэ түвшинд гаргана гэсэн уриатайгаар тэмдэглэгдэж байгаа бөгөөд байгаль хамгаалагчид зөвхөн хамгаалагч биш, харин өөрчлөлтийг бүтээгчид гэдгийг илэрхийлэх төдийгүй Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгийн байгаль хамгаалах хамгийн том зорилтуудын нэг болох биологийн олон янз байдлын тогтолцооны 3-р зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.










