Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болголоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийгнэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, орлогчоор нь (зөвшилцсөнөөр) УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байна.










