Аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн цэцэрлэгийн багш нар Япон улсын Токио хотын СӨБ-ын байгууллагууд дээр туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдахаар явах гэж байна.
Аймгийн Засаг дарга Н.Энхбат цэцэрлэгийн багш нартай уулзаж, боловсролын салбарын болон орон нутгийн цаг үеийн асуудлаар ярилцаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Цэцэрлэг бүрээс боловсролын үнэлгээгээр хамгийн өндөр оноогоор шалгарсан шилдэг багш нараа хамруулсан нь хөгжингүй улсад ирээдүй болсон балчир хүүхдүүдийн хөгжлийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байгаагаас судлан ирээд багаараа аймгийнхаа СӨБ-ын хөгжилд хувь нэмэр оруулах даалгаврыг Засаг дарга багш нартаа хичээнгүйлэн захилаа.










