



















Хар тамхи, секс парти, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг гээд олон зүйл ангиар буруутгагдаж буй алдарт реппер Дидди Комбсын эсрэг дахин 7 иргэн шинээр нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэл гаргасан 7 хүн реппер, продюсер Дидди Комбс биднийг хар тамхинд оруулж, зодож, хүчирхийлсэн гэж мэдүүлжээ. Хохирогчдын нэг Жейн Доены гаргасан нэхэмжлэлд ,
Би 2000 оны “MTV Video Music Awards”-ын дараа болдог үдэшлэгт урилгаар оролцсон. Нью-Йорк хотод зохиогдсон уг үдэшлэгт оролцох үедээ би 13 настай байсан. Тухайн үед үдэшлэгт ирсэн зочдыг дайлсан уух зүйлсийг уусны дараа бие нозоорч, нойр хүрч эхэлсэн. Ингээд хэвтэж амрах газар хайж байлаа. Өрөө хайж яваад Диддигийн унтлагын өрөөнд санамсаргүй орчихсон. Дидди тэр өрөөнд эрэгтэй, эмэгтэй хэд хэдэн алдартнуудын хамт байж таарсан. Өрөөнд оронгуут (нэрийг нь нууцалжээ) нэгэн эрэгтэй намайг алдартан хүчирхийлсэн. Энэ үйл явдлыг Дидди Комбс болон өрөөнд байсан эмэгтэй алдартнууд харж байсан. Тухайн эрэгтэй алдартан (нэрийг нь нууцалсан) Жейн Доеийг хүчирхийлсний дараа үргэлжлүүлээд Дидди Комбс болон өөр хоёр алдартан түүнийг мөн хүчирхийлсэн гэж мэдүүлжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хамгийн сүүлийн 7 нэхэмжлэлийг гаргасан хүмүүсийн 3 нь эмэгтэй 4 нь эрэгтэй хүмүүс байна. Харин нэхэмжлэл гаргагчдаас Жейн Доеийн гаргасан нэхэмжлэл тухайн үед зохиогдож байсан “MTV Video Music Awards”-ийн дараах шоуны цаг хугацаатай таарч байна. Одоогоор Реппер Дидди бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэл, албадан хөдөлмөр эрхлэлт, хүний наймаа, эрэгтэй эмэгтэй хүмүүст олон жил бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргүүдэд буруутгагдаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол насаараа хоригдох ял авна. Түүний хувьд хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараагийн шүүх хурал ирэх 5-р сард болно. Дидди Комбс шүүх хурлаа хүлээн Нью-Йоркт цагдан хоригдож байна.










