



















Реппер П.Дидди буюу Шон Комбсын дуулиант хэрэг Холливудыг донсолгож, одоогоор 120 орчим хохирогч түүний эсрэг мэдүүлэг өгч нэхэмжлэл гаргаад байна. Хохирогчийн хамгийн бага нь 9 настай, 14 настай гэж хохирогчдын өмгөөлөгч мэдэгдэл гаргасныг бид өмнө онцолсон. Тэгвэл ээлжит шүүх хурлаа хүлээж буй реппер Диддигийн ээж Женис Смолл Комбс хүүгээ “гүтгэгдсэн” гэж үзэж байна.
Тэрээр “хуурамч зохиолтой” ийм “гүтгэлэгийн золиос” болж, шүүхийн өмнө зогсож байгаа хүүгээ харахаар сэтгэл өвдөж байна. Хүүг минь гэм буруугүй гэдгээ нотлохоос өмнө цахим орчинд маш хурдтай тархаж байгаа хуурамч мэдээллүүд үгээр хэлэхийн аргагүй зовлонд унагаж байна хэмээн өмгөөлөгчийн хамт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн П.Дидди болон Холливудын супер оддын холбогдоод байгаа “Freak Offs" хэмээх секс парти нь нийгэмд зориулж бичсэн “зохиол” гэдгийг онцолсон байна.
Реппер П.Дидди “Freak Offs" секс партиг 15 жилийн турш зохион байгуулж биеэ үнэлэгчдийг цуглуулж, эрэгтэй, эмэгтэй насанд хүрээгүй хүүхдүүдийг мансууруулж, бэлгийн харьцаанд ордог байсан нь шүүхийн протоколд дурдагджээ. Өдгөө 54 настай реппер П.Дидди өнгөрсөн шүүх хурал дээр хэргээ хүлээгээгүй.
Гэвч прокуророос хүргүүлсэн яллах дүгнэлтэд түүний эзэмшдэг “Combs Enterprise” компани нь болон ажилтнууд нь “биеэ үнэлэлт зохион байгуулах”, “насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлэх”, “хил дамнуулан хар тамхи худалдаалах”, “хүний наймаа”, “авлига”, “бусдын эд хөрөнгийг галдаан шатаах” болон бусад гэмт хэргүүдийг үйлдсэн гэжээ. Хэрэв буруутай нь нотлогдвол бүх насаараа хоригдох ял шийтгүүлэх юм байна.
Барууны зарим эх сурвалжууд “Freak Offs" секс партид оролцсон гэх улстөрчдийн мэдээллүүдийг гаргаж байгаа бөгөөд Камала Харрис, Д.Трамп, Жо.Байден нарыг ямар нэг байдлаар П.Диддитэй холбож, улс төрийн акц явуулж байна. Гэвч тэднийг оролцдог байсан гэх албан ёсны баталгаат мэдээлэл одоогоор байхгүй. Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд “Freak Offs"-ыг далимдуулан ашиглаж нэгнээ харлуулж байна гэх мэдээлэл ч байна.









