



















БОУАӨ-ийн сайд Б. Батбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батбаатар Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн дараах асуудлуудыг хэлэлцэв:
✅Мянганы сорилтын корпорацитай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн "Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд саарал ус дахин ашиглалтыг бодит ажил хэрэг болгох болон бусад хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
✅ Байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавх бэхжүүлэх асуудал ✅АНУ-аас COP17-г зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллага болон дипломат корпусуудыг нэгдсэн мэдээлэлээр хангаж хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх
✅Хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд АНУ-ын Броунфилд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах
✅Үйлдвэрлэлийн хаягдал усыг дахин боловсруулах хууль эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг татан оролцуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах болон бусад асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.











