“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,
Худалдаа, үйлчилгээний төв
Үйлчилгээтэй орон сууц
Авто үйлчилгээний цогцолбор
Амины орон сууц, таун хаус
Цахим систем ба бүртгэлийн заавар
Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид https://procurement.selbecity.mn/ цахим системд нэвтэрч, сонгон шалгаруулалтад оролцох байршлуудын нарийвчилсан мэдээлэлтэй танилцаж, бүртгүүлэх боломжтой.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Төрөөс инженерийн дэд бүтцийг (дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус) иж бүрэн шийдсэн талбайд хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр стандартад нийцсэн барилга байгууламж барьж, эзэмших боломжтой. Сэлбэ дэд төв нь ирээдүйд өдөр бүр 250 мянган хүний урсгал дамжин өнгөрдөг нийслэлийн бизнесийн шинэ төв цэг болон хөгжих юм.
Сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Вэбсайт: https://procurement.selbecity.mn/
Утас: 77002078, 86832078
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сити тауэр 901 тоот.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК











