Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчмын 80 гаруй орон сууцны зоорины давхар усанд автаж байсан. Тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирч байв. Бид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж, 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Түшиц хананы бетон хийцлэлийн ажил бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар гадна эрэг болон голын эрэг дагуух тохижилт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Сэлбэ гол Дамбадаржаа, Долоон буудал орчимд 160-200 метр орчим өргөн байдаг бол Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчимд 40-50 метр өргөнтэй болсон байдаг. Тиймээс түшиц ханыг барих ёстой болсон юм” гэлээ.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрслэгээ, газар шорооны ажил, олон настын үр суулгах, зүлгээ хамгаалах зэрэг ажлыг хийж байна. Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилтын ажил хийх төлөвлөгөөтэй. Үүнээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг тарьсан. Үрслэгээ хийснээс хойш зүлэг 21 хоног арчилж байж бүрэн ургадаг” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС










