



















Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжтэй танилцлаа.


Тэрээр аймаг, орон нутгийн хөгжил нь бүсчилсэн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтийн үр дүнтэй шууд хамааралтай. Гэхдээ дан ганц аймаг хооронд, сум хоорондын хөгжил гэх биш хоёр хөрш оронтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогоор эрчимжүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм.
Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас сумдад гал унтраах нэгж, аймгийн төвд гал унтраах анги нэмж байгуулах шаардлагатай байгааг танилцууллаа.
Мөн тэрээр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаатай холбогдуулан салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар алба хаагчидтай санал солилцлоо.

---

2012 оноос хойш Үндэсний итгэмжлэлийн төвөөр 5 удаа итгэмжлэгдсэн бөгөөд нарийвчлалтай, бодит үр дүн нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж байдаг.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжтэй танилцаж, санал солилцлоо.

Мөн аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлүүдтэйгээ хамтран шийдвэрлэх боломж, гарцын талаар ярилцсан юм.
Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ой, хээрийн гал түймрийн болзошгүй эрсдэлийн мэдээллийг шуурхай мэдээллэж ажиллах үүрэг чиглэл өглөө.
Дорноговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар









