



















Шон Диди "Freak Offs" хэмээх секс парти зохион байгуулж биеэ үнэлэгчдийг цуглуулж, эрэгтэй, эмэгтэй насанд хүрээгүй хүүхдүүдийг мансууруулж, бэлгийн харьцаанд ордог байсан ба энэ үдэшлэг заримдаа олон хоногоор үргэлжилдэг байжээ.
15 жилийн турш зохион байгуулагдсан энэ партид холливудын одод Леонардио Ди Каприо Jay-Z, Бейонси, Эштон Катчер, Парис Хилтон, Ховард Стерн, Рассел Брэнд, Мариан Керри, Женнипер Лопез, Рассел Саймон, Usher, Кардашьяны эгч дүүс нар тасралтгүй оролцсон гэх мэдээллүүд гарчээ.
Шон Диди 1999-2001 оны хооронд Женнифер Лопезтой болзож байсан бөгөөд түүнтэй үерхэж байхдаа гудамжинд энгийн иргэд рүү гал нээж шархдуулаад танхайрсан, хэргийн газраас зугтсан хэрэгтээ ямар нэгэн ял аваагүй юм. Секс партитай холбоотой дуулиан гарч гэрчүүд нэг нэгээрээ мэдээлэл өгч нийгэмд ил гарах ирж үеэс жүжигчин Бен Аффлик Женнифер Лопезоос салж байгаагаа мэдэгдсэн байдаг. Тэдний салалтыг энэ дуулиантай холбоотой хэмээн реппер Jaguar Wright мэдэгджээ.
Тэр тусмаа реппер Jay-Z бол энэ партид маш их холбоотой хамгийн аюултай зохион байгуулалт хийдэг гэдгийг нэгэн ярилцлагдаа дурдсан байна. Реппер Шон Диди Jaguar Wright-ийг "Freak Offs”-д оролцооч гэж 4 удаа урилга ирүүлэхдээ 50 сая доллар амлаж байсан байжээ. Харин бусад одуудад ингэж амлаад партид урихдаа бичлэгийг нь хийн хадгалж дарамталдаг мөн хийсэн бичлэгээ “dark web”-д байршуулдаг байсан байж болзошгүй байна. Дуучин Жастин Биберийн бичлэгийг “dark web”-д байршуулж 500 сая доллараар зарсан гэж буруутгагджээ. Jaguar Wright хэлэхдээ энэ секс парти "маш гаж" бэлгийн олон төрлийн чиг хандлагатай, нууц болдог мөн бидний мэдэх Холливудын бараг бүх одод оролцсон байдаг. 2024 онд энэ мэдээлэл ил болно хэмээн ярьж байсан бичлэгүүд нь цахим орчинд түгсээр байгаа юм.
Өдгөө 54 настай реппер Шон Диди өчигдрийн шүүх хурал дээр хэргээ хүлээгээгүй бөгөөд шүүхээс түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан байна. Мөн прокурорын яллах дүгнэлтэд түүний эзэмшдэг “Combs Enterprise” компани нь болон ажилтнууд нь “биеэ үнэлэлт зохион байгуулах”, “насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлэх”, “хил дамнуулан хар тамхи худалдаалах”, “хүний наймаа”, “авлига”, “бусдын эд хөрөнгийг галдаан шатаах” болон бусад гэмт хэргүүдийг үйлдсэн гэжээ.











