



















Дэлхийн эдийн засаг, улс төрд хамгийн чухал нөлөө үзүүлэх АНУ-ын сонгуулийн санал хураалтын тооллого дуусч дүнгээ гаргасан. 60 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулж дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг дахин удирдана. АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол үр дүн Орос-Украины дайнаас шууд хамаарсан гэж шинжээчид үзсэн. Хүн төрөлхтөн, улс орнууд дайнаас залхжээ. АНУ даяар сонгууль 11-р сарын 5-ны буюу Мягмар гарагийн өглөөний 06.00 цагаас эхлээд ингэж өрнөжээ.
Трампын дэмжигчид баяр хүргэж буй нь. Палм Бич
Денверт сонгуулийн тооллого болж байна.
Д.Трампын дэмжигчид сонгуулийн дүнг хүлээж байна.
Жоржиа мужийн санал хураалтын тооллого.
Камала Харрисын дэмжигчид...
Нью-Йорк. "Empire city" улаан, цэнхэр, цагаан өнгөөр гэрэлтэв.
Невада мужийн сонгуулийн ажиглагчид
Феладельфи хотод сонгуулийн хуудсыг сканнердаж буйг ажиглагчид харж байна
Финикс хотын сонгогчид саналаа өгөхөөр дугаарлаж байна
Пенсильвани мужийн “WellSpan York” эмнэлэгт өвчтөн саналаа өгч байна.
Миссури мужийн Канзас-Сити хотын иргэд “залуучуудын академид” саналаа өгч байна.
Д.Трампын дэмжигчид. Палм Бич
Ховард их сургуулийн оюутнууд Ерөнхийлөгчийн сонгуулийн шууд дамжуулалтыг үзэж байна.
Сан Францискогийн санал авах байр. Америкийн төрийн далбаа
Навахо үндэстэн Аризона мужийн Кайента хот руу "Саналаа өгөхөөр явж байна".
НАСА-ийн сансрын нисгэгчид. Зүүн гар талаас Бутч Вилмор, Суни Уильямс, Ник Хэйг, Дон Петтит нар Олон улсын сансрын станцад Америкийг тодотгосон оймсоо үзүүлж байна.
Нью-Йоркийн Рочестер хотын Моунт Хоуп оршуулгын газар. Сюзан Б.Энтонигийн булшны чулуун дээр "Би санал өгсөн" наалт дүүрэн байна.
Техас муж Остин хот. Сонгогчид саналаа өгөхөөр дугаарлаж байна
Жоржиа мужийн санал авах байрны ширээн дээрх наалт.
Санал авах байранд нүдний шил бэлджээ. Харааны шилээ зүүгээд саналаа өгөхөд бэлэн...
Д.Трамп гэргий Мелана Трампын хамт саналаа өгөхөөр ирлээ
Эзнээ дагаж ирсэн Скай нэртэй муур. Питтсбург хот.
АНУ, Капитол. Сонгуулийн өглөө нар мандаж байна.









