



















Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль бус үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, гаалийн байгууллагын нэр хүндийг өргөн, онцгой гавьяа байгуулсан хоёр албан хаагчийг өнөөдөр шагнаж, урамшууллаа.
Тодруулбал, Соёлын биет өв болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн Улс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан хаагчдыг Сангийн сайдын 2025 оны 80 дугаар зтушаалаар “ГААЛИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр шагнасныг өнөөдөр Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Г.Энхтайван, Зөрчилтэй тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өглөө.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Дэд дарга Г.Энхтайван шагнагдсан албан хаагчдад хандан Гаалийн байгууллагын удирдлагын багийн зүгээс болон нийт албан хаагчдын өмнөөс талархал илэрхийлж мөн бахархаж байгаагаа илэрхийлээд цаашид та бүхнээс үлгэр дуурайл авч нийт албан хаагчид маань гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.










